Дахиад нэг үндэсний эрх чөлөөний өдөр

December 31, 2008

Энэ өдөр надад нэг л юмыг байнга сануулдаг юм. Монголын хамгийн сүүлийн хааны тухай. Тэр хаант улсад нэгдсэн байсан Халимаг, Буриад, Халх, Өвөр 49 хошуу, Тагна урианхай хязгаар, Хөх нуурын Монголчуудын тухай. Түүхийн эргэлтэнд хуваагдан таслагдан одсон элэг нэгтнүүдийн минь тухай. Тэднийг минь угсаатны хувьд, соёлын хувьд идэж байгаа их гүрнүүдийн тухай. Гэнэн бүдэгхэн зүүдэндээ, эрт багадаа, түүхэн ном зохиол унших бүхэндээ эмзэглэсээр, өөртөө сануулсаар байгаад би яагаад ч юм энэ боломжийг Монголын түүх бүрэн утгаар нь ашиглаж чадаагүй юм болоо гэж харуусан боддог болсон юм. Нэгэн цагт тэнгэр тэтгэж бид дахин хүчирхэг болох буй заа. Хөх тэнгэр минь! Элэг нэгт ахан дүүс минь биднийгээ өршөө. Та нарыгаа золиослон байж олж авсан энэ эрх чөлөө, тусгаар тогтнол, боломжоо бид бүрэн дүүрэн ашиглаж хүчирхэг болж дэлхийн энтэй амьдрах ёстой. Энэ тухай эрх чөлөөт Монгол улсад төрөөд өөрийн төрөө өөрөө сонгоод, ажлаа хийхгүй байна та нар муусайнууд зайл гээд лооль шидэж чадаж байгаа. Эрх чөлөөг агаар шиг залгилаж ус шиг ууж байгаа, тэгсэн мөртлөө түүнийгээ анзаарах ч үгүй яваа 2 сая 600 мянган МУ-н иргэнд сануулах л гэсэн юм.

February 19, 2008

burkhanii_melmii.pps

Үндэсний эрх чөлөөний өдөр

January 29, 2008

Богд хаант Монгол улсыг тунхагласан өдөр, мөн миний хайртай бүсгүйн байгууллагын шинэ жил болж байгаа юм байна. Хайртай чамайгаа даашинтай ямархан үзэсгэлэнтэй харагдаж байгаа бол гэж бодохоос өөрийн эрхгүй ганцаараа инээмсэглэчихсэн сууж байгаад хүн амьтан гайхшруулж орхив. Үнэнийг хэлэхэд гудамжинд инээмсэглээд явж байдаг хүн цөөхөн болсон болохоор л хүмүүс гайхаад байгаа болтой. Уг нь уурлаад явж байгаа хүн нь цөөхөн болохоор гайхдаг болчихвол ч. Сайхандаа.

Hello world!

December 29, 2007

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!